Үндсэн агуулга руу шилжих
Бидний тухай

Эмчилгээний замыг тань бид хөнгөвчилнө.

Miracle бол Монгол өвчтөн, гэр бүлийг Туркийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нартай холбож, эмчилгээний бүх үе шатыг нэг дороос зохион байгуулдаг туслах баг юм.

Miracle-ийн зохицуулагч өвчтөн болон Туркийн эмчтэй зөвлөлдөж байна
Бидний зорилго

Хэцүү шийдвэрийн үед найдвартай хөтөч байх

Гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авах шийдвэр нь зөвхөн эмнэлэг сонгох тухай биш. Үл таних хэл, шинэ орчин, олон төрлийн бичиг баримт, аяллын зохион байгуулалт, гэр бүлийн санаа зовнил зэрэг олон зүйл нэгэн зэрэг тулгардаг.

Тиймээс Miracle нь эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг ойлгомжтой хүргэж, эмнэлэг болон эмчтэй харилцах үйл явцыг шуурхай зохион байгуулан, аялал, орчуулга, байрлах газар зэрэг шаардлагатай бүх үйлчилгээг урьдчилан төлөвлөдөг.

Та эрүүл мэнддээ анхаар.

Бид зохион байгуулалтыг хариуцъя.

Нэг баг, нэг холбоо

Таны эмчилгээний зам бидэнтэй хэрхэн үргэлжлэх вэ?

Алхам бүрд хэнтэй, яаж холбогдохоо та тодорхой мэднэ.

01

Таны хэрэгцээг сонсоно

Онош, зорилго, хүлээлтийг тань анхааралтай ойлгож дараагийн алхмыг тодорхойлно.

02

Тохирох багтай холбоно

Материалыг тохирох эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид хүргэж зөвлөмж авна.

03

Эмчилгээний аялалын төлөвлөгөөг гаргана

Эмчийн цаг авах, нислэгийн тийз болон байр, зочид буудал захиалахад туслах, онгоцны буудлаас тосох, буцаж хүргэж өгөх үйлчилгээг захиалах.

04

Холбоог үргэлжлүүлнэ

Монголд ирсний дараа эмчийн зөвлөгөө, хяналтын холбоог таслахгүй үргэлжлүүлнэ.

Бидний үнэт зүйлс

Бид хэрхэн ажилладаг вэ?

Өдөр тутмын харилцаа, шийдвэр бүрийг дараах дөрвөн зарчим чиглүүлдэг.

volunteer_activism01

Хүн төвтэй үйлчилгээ

Шийдвэр бүрийн төвд өвчтөн, түүний гэр бүл, тэдний тайван байдлыг тавина.

verified_user02

Ил тод, ойлгомжтой

Эмчилгээний сонголт, үе шат, зардлын мэдээллийг энгийн бөгөөд тодорхой хүргэнэ.

handshake03

Хариуцлагатай холбоо

Монгол дахь гэр бүл, Турк дэх эмч, эмнэлгийн хооронд найдвартай гүүр болж ажиллана.

monitor_heart04

Тасралтгүй дэмжлэг

Анхны зөвлөгөөнөөс эмчилгээний дараах хяналт хүртэл таны хажууд байна.