
“Надтай адил оноштой хүмүүс уншиж байвал зоригтой, тууштай байгаарай. Өөрийгөө хайрлаарай. Бүх зүйл сайхан болох болно.”
Сайн байцгаана уу? Намайг С. гэдэг. Би 32 настай, хоёр хүүгийн ээж. Сколиоз буюу нурууны муруйлттай олон жил тэмцэж, мэс засал хийлгэн эрүүл болсон түүхээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Анх 12 настайгаас эхлэн нуруу гэнэт муруйж, нурууны ясанд өөрчлөлт орж эхэлсэн. Тухайн үед Монголдоо олон эмнэлэг, эмчид үзүүлсэн ч сколиозын талаарх ойлголт ховор, эмчилгээ байхгүй, Америк эсвэл Солонгос улсад мэс засал хийлгэх боломжтой талаар мэдэж авсан.
Өсвөр насны хүүхэд байсан тул нуруунаасаа ичих, хүссэн бариу хувцсаа өмсөж чадахгүйдээ гутрах зэрэг олон асуудал тулгардаг байлаа. Тухайн үед мэс засал хийлгэхээс айхаас гадна өндөр үнэтэй мэс засалд орох боломж байгаагүй. Тиймээс эмчийн заавраар муруйлтыг ихэсгэхгүй байх үүднээс дасгал хөдөлгөөн хийсээр 18 нас хүрсэн. Гэвч ид өсөлтийн үе байсан тул энэ хугацаанд нурууны муруйлт улам нэмэгдсэн.
Нас ахих тусам муруйлт ихсэж, зовиур нэмэгдэж байсан тул мэс засал хийлгэх талаар судалж эхэлсэн. Гадаадад мэс засалд орсон хүмүүсийн түүх, зураг болон бусад мэдээллийг судалж, 30 нас хүрэхээсээ өмнө мэс засалд орно гэсэн битүүхэн зорилго тавьж явсан.
2019 онд Монголоос хоёр эмэгтэй Турк улсад мэс засал хийлгэн эрүүл болсон тухай мэдээллийг олж мэдсэнээр Турк рүү явахаар шийдсэн юм. Олон газартай холбогдсон боловч нэг л болж өгөхгүй байлаа. Азаар Гүлжан эгчтэй холбогдож чадсанаар бүх асуудал нааштай шийдэгдэж, мэс засалдаа явахаар болсон.
Анх холбогдсон үеэс эхлэн эмнэлэг, эмчтэй шуурхай холбож, бүхий л сэтгэл зүрхээрээ дэмжиж туслан, бүх асуудлыг сэтгэлээсээ найдвартай зохицуулж өгсөн Гүлжан эгчдээ үргэлж талархаж явдаг. Турк улсын нэр хүндтэй эмнэлэг, эмч нартай олон жил хамтран ажиллаж, олон хүнд тусалсан туршлагатай учраас маш шуурхай, найдвартай байсан нь үнэхээр амар байлаа. 🥰🙏
Тухайн үед Ковидын улмаас хил хаалттай байсан ч зориг гарган олон айдсаа давж, тусгай үүргийн нислэгээр Франкфуртаар дамжин Туркийг зорьсон. 2021 оны эхээр İstinye University Liv Hospital-д чадварлаг эмч Çağatay Öztürkээр мэс засал хийлгэн, хоёр удаагийн хүнд хагалгааг давж, эрүүл болоод гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байна.
Миний хувьд мэс заслаас хойш гурван жил болох гэж байна. Одоо ажлаа хийж, усанд сэлэлт болон дасгал хөдөлгөөнөө идэвхтэй хийж, урьдынхаасаа илүү итгэл дүүрэн сайхан амьдарч байгаадаа талархаад баршгүй. 🙏🙏🙏
Гадаад улсад эмчилгээнд явахаар төлөвлөж буй хүмүүст зөвлөж хэлэхэд, эмнэлэг эмчтэй холбож, зуучилж байгаа байгууллага болон хүнээ зөв сонгох нь маш чухал. Өвдөж зовсон хүнийг зөвхөн мөнгө гэж хардаг, ашиг сонирхол хайсан хүмүүс олон байдаг тул сайн судлаарай.
Миний хувьд зөв хүнтэйгээ холбогдож чадсанаар ямар нэг асуудал, хүндрэлгүйгээр сэтгэл амар эмчлүүлээд ирсэн. 🥰
Туркийн эмнэлэг үнэхээр тухтай, үйлчилгээ нь стандартын дагуу, эмч сувилагчдын харилцаа, хандлага гээд бүх зүйлд сэтгэл хангалуун байсан. Сахиуртайгаа тусдаа нэг өрөөнд байрлаж, сахиур нь ортой, өдрийн гурван хоолтой гээд яриад байвал олон сайхан зүйл бий.
Эцэст нь хэлэхэд, надтай адил оноштой хүмүүс уншиж байвал зоригтой, тууштай байгаарай. Өөрийгөө хайрлаарай. Бүх зүйл сайхан болох болно. 🤗
